Uulus.mn

ДАРХАД ЗАЙРАН Б.ДЭЛГЭРСАЙХАН

Хүний онгодыг хүндэтгэж өөрийн онгодыг шүтэх хэрэгтэй

 

Сайн байнуу таньд энэ өдрийн мэнд хүргэе. Манай UULUS.MN сайтын хамт олны урилгыг хүлээж авсан таньд баярлалаа.

Та бүхэнд бас энэ өдрийн мэнд хүргэе.

 

Таныг Хамаг монгол туургатны улаачдын өрсөлдөөн 2 нэвтрүүлгийн 4 байрны шагналт гэж сонссон.

Тиймээ гэхдээ тийм нэвтрүүлгийн тийм шилдэг оролцогч гэж ярилцлага өгөхийг хүсэхгүй байна цаашдаа өшөө илүү хийж бүтээх зүйл байгаа болохоор ганц энэ нэвтрүүлгийн нэрийг барина гэдэг өрөөсгөл ойлголт байх. Харин дархад бөө гэж юу вэ? Бөө мөргөлийг яаж цаашид хүмүүст зөв зүйтэй ойлгуулах вэ? энэ талаар ярилцвал илүү хэрэгтэй байх гэж бодож байна.

 

Юуны өмнө та өөрийгөө танилцуулаач ?

Тэгэлгүй яахав намайг Баянжаргалын Дэлгэрсайхан гэдэг. Улаанбаатар хотод төрсөн Онгод тэнгэртэйгээ холбогдоод 6-н жил болж байна. Манай ээж талын эмээ маань Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын хүн. Ээж талаасаа онгод тэнгэрээ авж удмаасаа тодорсон 7 дахь үеийн зайран гэж явдагдаа.

 

Таны хувьд бөө мөргөл гэж юу вэ ?

Бөө мөргөл эрт цагаас дэлхийн өнцөг булан бүрт байсаар ирсэн. Тэгэхээр бөө мөргөл бол зөвхөн монголчуудын төдийгүй хүн төрөлхтний язгуур шүтлэг гэж боддог. Тэнгэрийн хүч хүн дээр буусан хэлбэр бол бөө хүн гэж хэлж болно. Харин Тэнгэрийн хүчийг байгальд буулгасан хэлбэр бол овоо, мод, онгодын асар гэх мэт олон зүйл байгаа.

 

Тэнгэрийн хүчийг газарт буулгана гэж ярьлаа энэ талаар тайлбарлаач ?

Хүн зүгээр овоо босгоод тэр зүйлдээ залбирдаггүй биздээ, заавал бөө, ламаар тахиулж байж шүтдэгтэй адил зүйл. Ямар учраас юунаас хамаарч тэр зүйлийг тахиж байгаагаас шалтгаалж зан үйл өөр өөр байна. Бас Дархад бөө, Буриад бөө гэдэгтэй адил тухайн яс үндэсээсээ хамаарч бас өөр байна.

Одоо цагт маш олон бөөтэй болсон энэ талаар таны бодол ?

Би бөө хүнд өөрийн санаа бодлоо энэ зөв тэр зөв гэж тулгах дургүй. Харин зарим нэг зайран удган улсууд их тэгж санаа бодлоо нэг нэгэндээ тулгаж хэрэлддэг болж тийм байх ёстой ийм байх ёстой гээд л, яахав Бөөгийн ёс зүй гэж байлгүй л яахав гэхдээ “хүний онгодыг хүндэтгэж өөрийн онгодыг шүтэх хэрэгтэй”. Олон сайн бөөтэй болж л байвал уул нь сайн гэж бодож байна. Сайны хажуугаар олон мөнгөний төлөө луйвар хийсэн удган зайрангууд их болжээ. Бөө мөргөл гэдэг бол тоглоом биш, бөө болох бас тийм хүсээд байх юм биш, үзэх ёстой үүлийн үрээ энэ цагтаа үздэггүй юм бол үр хүүхэд удам угсаанд нь хүржил таарна тийм учраас тоглож болохгүй юм гэж байдаг юм шүү.

 

Онгод болгон өөр өөрийн хүч чадалтай гэдэг. Таны онгодын хувьд ?

Би хоёр онгодтой хүн. Онгодынхоо хүчээр үнэхээр зориод ирсэн, зовж зүдэрсэн хүнд тус болчихоод л байдаг юм. Миний удмын онгодууд харын онгодууд. Харын онгод гэхээрэй бусдад хараал дом хийнэ гэсэн үг биш. Харин хар талын муу муухай зүйлийг хариулахдаа маш сайн. Хар талын муу муухай зүйлд хүмүүс их бага хэмжээгээр өртөж байдаг. Сэв, дэв, бузар, хар хэл ам, янз бүрийн хүнээс юм ирэх гээд л тэр болгонд хариулга гэдэг зүйл хийх шаардлагатай байдаг.

Дархад бөөгийн ёс гэж юу вэ ?

Анх босохдоо хуур манжигаар 3 жил бөөлсөний дараа хуяг хувцас нөмөрж бөөгийн замналаа эхлэнэ. Яагаад гурван жил хуур татаж байна вэ гэвэл Онгод Тэнгэрээ таниж мэднэ. Лус савдагтай зөв зүүтэй харьцаж холбогдож сурна. Ер нь бол анх босож байгаа хүмүүст хамгийн тохиромжтой зүйл гэж бодож байна. Хуяг хувцас гээд бүх зүйл тус бүрийн эзэн онгодтой байдаг. Манай ёсонд бөөгийн удам 9 үе яваад тасардаг. Би 7 дахь үеийн зайран миний өмнө 6 үе явсан гэсэн үг л дээ. 9 дахь үеийн бөө хүн их л зовдог, үр хүүхэдгүйн зовлон хэцүү шүү дээ.

 

Та хүнд тус болж байсан зүйлүүдээсээ дурсаач ?

Зөндөө бий миний хүч биш Онгодын л хүч чадал юм шүү. Энийг тэгсэн тэрийг ингэсэн гэж тэр болгоныг дурьдаад яахав өөрийгөө магтах гэж ярилцлага өгсөн биш.(инээв)

 

Таньтай холбогдох хүсэлтэй хүмүүс их байгаа байх бидэнд утасны дугаараа үлдээж болох уу ?

Болноо. 88845729

 

Та манай сайтын мэдээлэлийг цаг алдалгүй авахыг хүсвэл like хийгээрэй. Танд баярлалаа.