Uulus.mn

Олгой хорхой

Элсэн доогуур гүрвэл зэн явагч, хоёр тохой урт, хор цацдаг олгой хор хойны домог говийнхны дунд ам дамжин яригд саар ирсэн. Эл хорхойд уурганы үзүүрээр хүрэх төдийд л хор дамжин үхэлд хүргэдэг гэлцэнэ. Түүнчлэн хүн ойртох юм уу, оролдвол атиралдан уурлаж, өөрийгөө дэлбэлэн үхдэг ч гэцгээх. Дэлбэрэх үедээ хор цацахад ойр хавийнх нь хүн, амьтан амиа алддаг байна. Эл хорхой мөн өөрөөсөө цахилгаан ялгаруулах чадвартай аж. Олгой хорхой дээр гишгэсэн тэмээний хөлний арьс, мах нь задарч, яс нь гозойн үхдэг гэлцэнэ.

Говийнхон өөр нэгэн домог ярьдаг. Нэгэн айл эсгий хийж байтал хоёр олгой хорхой гарч иржээ. Айсан хүмүүс хийж байсан эсгийгээ өнөөх хор хойнууд дээр давхарлан тавиад ум хумгүй зугтааж. Маргааш өглөө нь нөгөө газраа иртэл эсгий юу ч үгүй шатаж, аягын чинээ л үлдсэн байжээ. Нутгийн хүмүүсийн яриагаар эл хорхой 50-100 см урттай, олгой шиг хэлбэртэй, улаан хүрэн өнгөтэй гэнэ. Сүүл нь үзүүр тийш нарийсдаггүй, цавчсан мэт мухар аж. Сүүл, толгой хоёул мухар, нүд, хамар гэх зүйлгүй учраас толгой, сүүл нь мэдэгддэггүй гэх нь бий. Тэгвэл домог мэт ярьдаг эл хорхойн тухай шинжлэх ухаанд баримттайгаар тэмдэглэгдсэн зүйл үгүй. Учир нь уг амьтныг нүдээр үзсэн эрдэмтэн байдаггүй юм байна. Гэсэн ч өнөөдөр олгой хорхойны тухай яриа Монголоос хальж, дэлхий нийт “Mongolian death worm” гэдэг нэрээр андахаа больжээ.

 

Та манай сайтын мэдээлэлийг цаг алдалгүй авахыг хүсвэл like хийгээрэй. Танд баярлалаа.